Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ ДӨРГӨН СУМАНД АЖИЛЛАЛАА

2022-03-23

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди, аймгийн ХХААГ-ын дарга Б.Бямбажав нар /2022.03.22/ Дөргөн суманд ажиллах үеэрээ тус сумын удирдлагуудтай уулзаж, санал солилцов.
Дөргөн сумын тухайд 2021 онд 185567 мал тоолуулсанаас тэмээ 5973 тоолуулжээ. Тус сум сүүлийн 10 жил дарааллан Ховд аймгийн хамгийн олон тэмээтэй сумаар шалгарч байгаа юм.
Иймээс Дөргөн сумын удирдлагуудын зүгээс тэмээг омгоор батлах талаар санал, хүсэлтээ аймгийн удирдлагуудад хэллээ.
Тэмээг омгоор батлах асуудлыг аймгийн ИТХ-аас болон салбарын зүгээс дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%