Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДУУТ СУМЫН МАЛЧИН З.ТАВЬТАЙ, С.НАРАНЦЭЦЭГ НАР ХОВД АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2022-03-24

Ховд аймгийн Дуут сумаас төрөн гарч буй аймгийн аварга малчин З.Тавьтай аварга малчны шагналыг гардуулахаар ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг хот айлаар зочиллоо.
Малчин З.Тавьтай нь 2019 онд сумын сайн малчин болж байсан бол ийнхүү 4 жилийн дараа аймгийн аварга малчны болзол хангаж, шагналаа гардан авлаа.
Тэрээр мал аж ахуйн салбарт тасралтгүй ажилласан 30 гаран жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж, мал сүргээ хорогдолгүй маллаж, гарсан төлөө бүрэн бойжуулж мал маллах арга туршлагаа залуу хойч үедээ өвлүүлж яваа тэргүүний сайн малчдын нэг юм.
З.Тавьтай нь сүүлийн 3 жилд мал сүргээ төрлөөр нь өсгөж жилийн эцсээр1000 орчим мал тоолуулж, малынхаа чанарт анхааран Алтай сумаас илүү нугаламтай хуц авч ирэн сайжруулагчаар ашиглаж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж чаджээ.
Аваргын хувьд жишигт тэнцсэн нутгийн шилмэл хээлтүүлэгчийг сүрэгтээ ашигласнаар малын ашиг шим таваарлаг чанар жилээс жилд сайжирч байгааг онцолж байсан.
Түүнчлэн Сарлаг үхрийг голчлон өсгөхийн хажуугаар ямаан сүргээ байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд дасгаж маллаж байгаа нь бусад малчдаасаа ялгардаг байна.
Малчин З.Тавьтайн хот айл 3 өрхийг бод бог нийлсэн 350 толгой малаар малжуулж сум багтаа хувь нэмрээ оруулжээ
Түүнийг өвсний сор, усны сайныг дагаж малаа хариулж явдаг туршлагатай малчин хэмээн нутгийн зон нь ярьж байлаа.
Ийнхүү хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн аварга малчдад халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%