Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МАНХАН СУМЫН МАЛЧИН Э.БАТСАЙХАНЫ ГЭР БҮЛ “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ” БОЛЛОО

2022-03-25

Аймгийн аварга малчдад шагнал гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Аваргуудын шагнал гардуулах 5 ажлын хэсэг гарч хуваарийн дагуу сумдад ажиллаж байна.
Тэгвэл Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг /2022.03.25/ Манхан суманд ажиллаж, шинэхэн аваргуудын шагналыг гардуулан өглөө.
Ховд аймгийн Манхан сумын тухайд 600 гаруй малчин өрхтэй. Үүнээс дөрвөн малчин өрх аймгийн аварга малчнаар шалгарсны нэг нь Баян гол багийн малчин Э.Батсайханы гэр бүл юм.
Манхан сумын төвөөс 30 орчим километрийн зайд орших “Дээд голын чулуун овоо” хэмээх газарт хаваржиж байгаа малчин Э.Батсайхан, түүний гэргий Г.Баярцэцэг нар мал маллах арга ухааныг эцэг эхээсээ өвлөжээ.
Тэд анх 2010 онд өрх тусгаарлахдаа 100 гаруй толгой малтай байсан бол өдгөө эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлсээр 1200 гаруй толгой малтай болжээ. Энэ хавар 400 гаруй төл мал хүлээн авах юм.
Ихэвчлэн Жаргалант хайрхан уул, Тавтын эхэн, Баян голоор нутаглаж, хамгийн багадаа 100 гаруй км-ийн отор нүүдэл хийдэг хэмээн малчид хуучиллаа.
Аймгийн аварга малчин Э.Батсайхан Дарви сумаас сутай үүлдрийн илүү нугаламтай хуц, Сүхбаатар аймгийн Асгат сумаас адуу авах зэргээр сүргийнхээ бүтэц, чанарыг сайжруулан ажиллаж байна.
Мөн тэрбээр мал маллах хугацаандаа нутгийн 10 гаруй айл өрхөд дэмжлэг үзүүлж, малжуулсан бөгөөд хүмүүнлэгийн үйлсэд тогтмол идэвхтэй оролцож ирсэн туршлагаараа манлайлж байна.
Ийнхүү хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж аймгийн "Аварга малчин өрх"-өөр шалгарсан Э.Батсайхан, Г.Баярцэцэг нарт халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%