Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МАНХАН СУМЫН МАЛЧИН Д.ТУЯА “АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2022-03-25

Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн малчин Дондогийн Туяа 2021 оны ажил үйлсээрээ манлайлж, энэ жил аймгийн "Хошой аварга" малчин цолоор шагнууллаа.
Эцэг өвгөдөөс өвлүүлсэн малч уламжлалаа хадгалж, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж яваа малчин Д.Туяагийнх эдүгээ Манхан сумын төвөөс 40 орчим км-ийн зайд орших “Цагаан бургасны адууны хашаа” хэмээх газарт хаваржиж байна. Эднийх 1500 гаруй толгой малтай бөгөөд энэ хавар 500 гаруй төл мал хүлээн авахаас одоогоор 80 орчим хувьтай үргэлжилж байна.
Аймгийн Хошой аварга малчин Д.Туяа хань Н.Нямдаваатайгаа хамтдаа 30 гаруй жил мал малласан бөгөөд өдгөө зургаан хүүхдийнхээ дөрвийг нь малчин болгожээ.
Түүний аав М.Дондог аймаг, сумынхаа тэргүүний сайн малчин байсан бол өвөг эцэг Ж.Магнай нь 1942 онд Улсын сайн малчин, Зөвлөлт холбоот улсын тариаланч цолоор шагнагдаж байжээ.
Мөн түүний ах Д.Амгаланбаатар 2016 онд Улсын аварга малчин болсон байна.
Харин малчин Д.Туяа 2012 онд аймгийн аварга малчин цолны болзол хангаж байсан бол ийнхүү 10 орчим жилийн дараа хөдөлмөр зүтгэлээ дахин үнэлүүлж, Аймгийн Хошой аварга хэмээгдэх болсон нь энэ юм.
Аймгийн Хошой аварга малчин Д.Туяа нь Жинст, Жаргалант хайрхан, Хүрэн хөөгийн хайрхан, Хатуу сай, Гоо хайрхан гэсэн таван хайрханаа түшиглэн нутаглахдаа бэлчээрийн нөөцийн зүй зохистой ашиглалтыг төлөвшүүлэх, малынхаа үүлдэр угсааг сайжруулахад анхаарч ирсэн туршлагатай малчдын нэг юм.
Ийнхүү хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн аваргуудад халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.
 
 
 
 
 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%