Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА СҮМ ХИЙДҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2022-03-15

Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдааны протокол, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа эрхэлж буй сүм, хийдүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг явуулж байна.
 
2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхэлсэн уг хяналт шалгалтын ажлын хэсэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлага, хууль хяналтын бодлогын хороо, аймгийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүн ажиллаж байна.
 
Шалгалтаар аймгийн ИТХ-ын хүчин төгөлдөр тогтоолоор үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, зөвшөөрөлд заагдсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эсэх, үйлчлүүлэгчдийн хамрах хүрээ, насанд хүрээгүй хүн байгаа эсэх, эцэг эхийн зөвшөөрлийг авсан эсэх, гадаадын иргэн ажилладаг эсэх, үйл ажиллагаа явуулдаг байр, үл хөдлөх, газрын талаарх тодруулгыг хийж шалгалтын дүнг нэгтгэн цаашид авч хэрэгжүүлэх саналын хамт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулан ажиллах юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%