Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-04-06

     Өнөөдөр /2022.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран Төлөөлөгчдийг цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах ажлын хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох “МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” арга хэмжээг зохион байгууллаа.

     Тус арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат нээж, Нийслэл хотынхоо хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх, соёлын үнэт зүйлсийг гамшгаас хамгаалж, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, гамшиг судлалыг хөгжүүлэх замаар үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг ханган, иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд  амь нас, бие сэтгэлээ зориулан нэр төртэй ажиллаж байгаа Онцгой байдлын хэлтсийн хамт олонд талархал илэрхийлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын нэрэмжит “ТАЛАРХАЛ”-ын бичиг, дурсгалын зүйл гардууллаа.

      Уг арга хэмжээний хүрээнд Төлөөлөгчид Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаа, ажлын байрны орчин нөхцөл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй танилцан, хэлтсийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, бэрхшээлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.

     Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолоор дүүргийн Гамшгаас хамгаалах штаб нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдолтойгоор Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 48 дугаар тогтоолоор дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон зохион байгуулагдан ажиллаж байна.

    Одоогоор тус хэлтэс ОБЕГ-ын даргын тушаалаар батлагдсан бүтэц орон тооны хүрээнд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хуулиар хүлээсэн үүргийн дагуу тусгай болон туслах орчин үеийн зориулалтын автомашин, техник хүч, хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%