Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн ээлжит хуралдаан болов. Энэ удаагийн хуралдаанаар
- Зөвлөлийн ажиллах журам
- Зөвлөлийн хуралдааны дэг
- ХАА-н тасгийн мэдээлэл
- Хоршоо хөгжүүлэх сангийн тухай
- Ойн ажлын явц /ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн Ойн бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын хэрэгжилтийн явц/
- Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны явц гүйцэтгэл
- Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцэж, сумын Засаг даргад 9 багц асуудлаар зөвлөмж, чиглэл хүргүүллээ. Тэмдэглэлээр өгсөн зөвлөмж чиглэлийн биелэлтийг дараагийн зөвлөлийн хуралдаан, ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
Дашрамд дурдахад ИТХ-ын Зөвлөл нь 5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ба 2022 оны ээлжит 7 дугаар хжралдаанаас Зөвлөлийн даргаар ИТХ-ынг дарга С.Аюушжав, гишүүдээр төлөөлөгч И.Бадраа, Б.Жаргалсайхан, Д.Батсайхан, К.Намхайжамц нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.