Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын Хөдөлмөрчид ард иргэдийн хурал 03 сарын 12-16 хооронд боллоо.

2022-03-12

Тус сумын 5-н багийн Хөдөлмөрчид ард иргэдийн хурал 2022 оны 03 сарын 12-ноос 16-ны хооронд болсон. Үүнд: Сумын засаг даргын 2021 оны үйл ажиллагааны тайлан болон ЗДТГазрын холбогдох мэргэжилтэнүүд мэдээлэлийг өгч ажилласан. 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хунт-Өгөөж" ХХК иргэдэд мэдээлэл өгсөн. Мөн ард иргэдээс санал хүсэлтийг сонсож шийдвэрлэсэн.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%