Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГИС ХОТЫН ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2022-03-04

ИТХурлын дарга Г. Байгаль, Засаг дарга Г. Гансүх нар
Хэнтий аймгийн ЧИНГИС хотод оршин суугаа Батширээт сумын иргэдтэйгээ уулзаж хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцуулж мөн сум байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
Хэнтий аймгийн Чингис хотод суугаа нутгийн иргэд нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж цаашид сум орон нутагтайгаа хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Чингис хот дахь нутгийн зөвлөлийн даргаар Д. Бат-Орших сонгогдов.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%