Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН ХУРАЛ

2022-03-08

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан баярын хурлын арга хэмжээг зохион байгуулж эмэгтэйчүүдээ шагнаж урамшуулах ёслолын арга хэмжээ болов. Үүнд:
Сангийн яамны "Хүндэт жуух бичиг"-ээр С.Алтанцэцэг, УБЕГ-ын "Хүндэт жуух бичиг"-ээр Э.Нармандах, "Манлай эмэгтэй"-гээр Б.Цэрэнлхам, "Дархан бэр"-ээр Б.Догмидмаа, Б.Болормаа, П.Оюунгэрэл, И.Нандинцэцэг, Б.Алтантуяа, "Уран бэр"-ээр А.Бадралмаа, Г.Эрдэнэсувд, Ц. Одмаа нар тус тус шагнагдлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%