Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХОВД АЙМГИЙН ТЭМЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН” МАНХАН СУМАНД БОЛЛОО

2022-04-08

Ховд аймгийн ИТХ-ын дарга Гомбоогийн Пүрэвгандийн санаачлага дор “ХОВД АЙМГИЙН ТЭМЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН” өнөөдөр /2022.04.08/ Манхан суманд зохион байгуулагдаж байна.
 
Зөвлөгөөнд Ховд аймгийн 15 сумын тэмээчдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцож байна.
Тус зөвлөгөөнийг аймгийн ИТХ, аймгийн ХХААГ, Манхан сумын ИТХ, ЗДТГ хамтран зохион байгууллаа.
 
Ховд аймгийн “ТЭМЭЭЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН”-д оролцсон нэр бүхий хүмүүсийг салбар яамны болон аймаг, орон нутгийн шагналуудаар шагнасан юм.
Анхдугаар зөвлөгөөнөөр олон асуудлыг хэлэлцсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсонд тэмээчид тархал дүүрэн байлаа.
 
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга, Ховд аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн Г.Пүрэвганди “Ховд аймгийн Аялал жуулчлалын холбоо”-ны талаар хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийхээр төлөвлөж байгаа ажил, аялал жуулчлалд тэмээчдийг оролцуулах, хамтран ажиллах боломжын талаар илтгэл мэдээлэл хүргэсэн юм.
 
Мөн Ховд аймгийн Тэмээчид “ТЭМЭЭ ӨСГӨХ, ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ, БОЙЖУУЛСАН БОТГОНД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ” журмын төслөө хэлэлцэж, өөрсдийн саналаа хэлсэн юм.
Энэ хүрээнд Тэмээчид:
• Сум бүр Тэмээчдийн холбоог байгуулах
• Тэмээний ноосны үнийг нэмэгдүүлэх
• Тэмээг уналга ачилганд хэрэглэх, сургах, өв соёлоо хадгалан авч үлдэх
• Тэмээ сургадаг залуучуудад СПОРТЫН МАСТЕР цол олгох
• Ингэ саасан эмэгтэйчүүдийг аймаг, улсын аварга саальчин болгох
• Аймгийн хэмжээнд “Тэмээний уралдаан” зохион байгуулдаг болох
• Аргамж, дээс, бурантаг зэрэг тэмээний эдлэл хэрэглэлүүдийг бэлтгэх, тэмээчдэд нийлүүлэх
• Тэмээний ноосыг угаах, ээрэх үйлдвэрийг аймагтаа байгуулах
• Журамд орсон урамшууллын дүнг нэмэгдүүлэх зэрэг олон санал хэлсэн юм.
Ийнхүү зөвлөлдөн ярилцсан анхдугаар уулзалт амжилттай болж Халуун элгэн нутаг дуугаа тэмээчид хамтдаа дуулан дурсгалын зураг татуулсанаар тус арга хэмжээ өндөрлөлөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%