Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЭРТЭЧ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД” АЯНЫ ЭНЭ УДААГИЙН АЯЛАЛ “ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАН”-НД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2022-04-16

     Өнөөдөр /2022.04.16/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран дүүргийн хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, иргэн, гэр бүл, байгууллага, хамт олныг эрүүл амьдрах хэв маягт төлөвшүүлэх зорилгоор аялах, нийтийн алхалт хийх “Эртэч Чингэлтэйчүүд” аяныг 2022 оны 03 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх 3 сарын хугацаанд Нийслэл хотоо тойрон сүндэрлэн орших дөрвөн хайрхан уулаа наран ургах зүгээс эхлэн нар зөв тойрох үйл ажиллагааг зохион байгууллаа.
 
     
Өнөөдөр Чингэлтэй хайрхан руу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын төлөөлөгч, дүүрэг дэх МАН-ын бүлгийн дарга И.Даваадорж, Хурлын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын тамгын газар болон Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, ажилтан, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.
 
 
    Нийслэл Улаанбаатар хотын хоймор үргэлжлэн сүндэрлэх Чингэлтэй хайрхан уул нь үргэлжийн мөнхөд наран мандуулсан булаг шандаар баян, ургамал ан амьтнаар элбэг, үзэсгэлэнтэй сайхан хангай билээ.
 
     Чингэлтэй хайрхан нь Далайн түвшнээс дээш 1947 орчим метрт оршдог, Хэнтийн нурууны салбар үзүүрийн уул хөвч, ойт хээрийн шинж голлосон тогтоцтой Төрийн тусгай хамгаалалтад авсан уул юм.Мөн аянд оролцогчдоос азтан шалгаруулж, мөнгөн шагнал, спорт хороонд үнэгүй бэлтгэл сургуулилт хийх эрхийн бичиг болон ивээн тэтгэгч “Pc-Mall” компанийн цахилгаан барааг гардууллаа.
 
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%