Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Таны эрх, таны оролцоо-Авлигад үгүй гэж хэлье!” өдөрлөгийг Орхон аймагт зохион байгууллаа

2022-04-15

     Авлигатай тэмцэх газар, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл, Орхон аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй "Таны эрх, таны оролцоо-Авлигад үгүй гэж хэлье!" соён гэгээрүүлэх өдөрлөгийг Орхон аймагт зохион байгууллаа. Уг өдөрлөгт ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 300 гаруй сурагч болон иргэд оролцож, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар  зөвлөгөө мэдээлэл авч, санал хүсэлтээ хүргүүллээ. Уг өдөрлөгийг нь авлигын хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, уг үйл ажиллагаанд иргэд олон нийтийг татан оролцуулах зорилготойгоор зохион байгуулсан юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%