Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА.

2022-04-26

       Өнөөдөр /2022.04.26/ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Тус хороо нь өөрийн харьяалах асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, албадын үйл ажиллагаатай  танилцаж байна.

       Тус хуралд Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Т.Уламбаяр, хорооны гишүүн, Төлөөлөгч Ж.Чимэдцогзол, Л.Цэеэрэгзэн, Ч.Ариунчимэг, Ч.Мягмарсүрэн, С.Мөнгөнсар нар оролцож байна.

Хурлын Ажлын алба

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%