Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

2022-04-25

          Өнөөдөр /2022.04.25/ Чингэлтэй дүүргийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, идэвх санаачилгатай ажиллаж байгаа дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт шагнал гардууллаа.

           Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань” одон, Засаг даргын “Хүндэт тэмдэг”, Засаг даргын “Хөдөлмөрийн алдар” медалийг эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эмч нар гардуулан өглөө.

            Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын Зөвлөх Н.Бямбагэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нар гардуулан өгч амжилт хүслээ.

                             ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%