Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2022-04-28

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл  өнөөдөр /2022.04.27/ аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын өрөөнд хуралдлаа. Тус хуралдаанаар Цагдаагийн алба хаагчдаас 2021 онд сахилга, ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан байдалд хийсэн дүн шинжилгээ, Цагдаагийн газрын тайланг иргэдээр хэлэлцүүлсэн байдалтай танилцаж дүгнэлт гаргах, Цагдаагийн газрын 2021 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүн зэрэг асуудлыг тус тус хэлэлцлээ.

 Иргэний зөвлөлийн хурлаас дараах асуудлуудыг хийж хэрэгжүүлэхийг аймгийн Цагдаагийн газарт зөвлөж, албан бичгээр хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнд:

-Цагдаагийн газрын үйл ажиллагааны тайланг аймаг, сум, багуудын иргэдэд тайлагнаж, үйл ажиллагаагаа сурталчилах, тайлан тавих үйл ажиллагаанд Иргэний зөвлөлийн гишүүдийг оролцуулах

-Хуулиар харъяалуулсан хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих, заавар зөвлөмж өгөх, биелэлтийг тооцох

-Хуулийг хэрэгжүүлэх, сурталчлах, алба хаагчдыг сургалтанд хамруулж, мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, /Цагдаагийн албаны тухай хууль, сахилгын дүрэм, Ёс зүйн дүрэм болон үйл ажиллагаандаа мөрддөг дүрэм журмыг алба хаагчиддаа сурталчлах/

-Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, харилцааны ёс зүйд анхаарах

-Ажлын хариуцлага, сахилга дэг журмыг сайжруулах аян зохион байгуулж, эрхэлж буй ажил алба, ажиллах орчин нөхцөл, хамт олон, ар гэр, амьдрал ахуйн  байдлыг судлан нийгмийн асуудалд анхаарах

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%