Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Ээлжит IX хуралдаан ирэх сарын 3-нд хуралдана

2022-04-29

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн II хуралдаанаар 

  1. Эрдэнэт хотын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө,
  2. хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилтийг бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай,
  3. Эрдэнэт сангийн журам батлах тухай,
  4. Ус, татан зайлуулж байгаа бохир усны бодит өртөг зардал, үнэ тарифыг нэмэгдүүлсэнтэй холбоотой асуудал,
  5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн хүсэлтийг хэлэлцэх тухай,
  6. аймгийн 2022 оны тодотгосон төсвийн төслийг хэлэлцэж, АИТХ-ын  хуралдаанаар Ээлжит IX хуралдаанаар хэлэлцэхээр дэмжлээ. Ээлжит IX хуралдаан ирэх сарын гуравны өдөр 09:00 цагаас Нутгийн удирдлагын ордонд хуралдана

Мөн зөвлөлийн хурлаар “Эмч”, “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөр”-ийн 2021 оны тайланг хэлэлцлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%