Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-04-28

       Өнөөдөр /2022.04.28/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл УИХ-аас баталсан ИТХ-ын зөвлөлийн ажиллах журмын хүрээнд гишүүдийн 100 хувийн ирцтэй хуралдаж, цаг үеийн болон төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Тус хуралдаанаар:

  1. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
  2. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаанаар хэлэлцэх асуудал
  3. Хурлын хороодын үйл ажиллагаа гэсэн үндсэн 4 асуудлуудыг тус тус хэлэлцлээ.             

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%