Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“МОНГОЛЫН ШАГАЙН ХАРВАА” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2022-04-29

          Монголын Шагайн харвааны холбооны 35 жилийн ойг тохиолдуулан соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулж буй “Монгол шагайн харваа” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, Нийслэлийн шагайн харвааны салбар холбооны тэргүүн, Төлөөлөгч Р.Ганболд, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Т.Уламбаяр, Төлөөлөгч  Л.Цэеэрэгзэн нар оролцлоо.

           Тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр дүүргийн удирдлагууд цаашид үндэсний шагайн харвааны спортыг дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлж, нийт харваач нартаа амжилт хүсэн “Оноо нь мэргэн, хараа нь хурц, уухай нь цээл” байхыг ерөөлөө.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%