Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“СУВИЛАГЧАА СОНСЪЁ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2022-05-02

Монголын сувилагчдын нийгэмлэгийн 25 жилийн ойд зориулан 21 аймагт аялан зохион байгуулж байгаа “Сувилагчаа сонсъё” хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй удирдлагууд, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын бүх шатны Эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байгаа сувилагч, эх баригч нар оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим сувилагчдыг шагнаж, алдаршуулсан юм.

“ТӨВ АЙМГИЙН ИТХ-ЫН ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР:

- Лувсандоржийн Жавзмаа /Өндөрширээт сумын ЭМТ-ийн лаборант/

- Мижидийн Тэнүүнсайхан /Дэлгэрхаан сумын ЭМТ-ийн лаборант/

ТӨВ АЙМГИЙН ИТХ-ЫН ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ЭЭР:

- Бадарчийн Гүндэгмаа /АНЭ-ийн Төрөх тасгийн эх баригч/

- Дэмбэрэлжамцын Цэцэгээ /АНЭ-ийн Амбулатори тасгийн арьс харшлын сувилагч/

- Баатарчулууны Нансалмаа /АНЭ-ийн Уламжлалт сэргээн засах тасгийн ахлах сувилагч/

- Жамъяаны Энхтуяа /Дэлгэрхаан сумын ЭМТ-ийн сувилагч/

- Ойдовын Мөнхтуяа /АНЭ-ийн цахим бүртгэгч/

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИОН”-ООР:

- Эрүүл мэндийн салбарт 34 жил ажиллаж байга АНЭ-ийн ахлах лаборант Лувсанцэвээний Саранцэцэг

- 36 жил ажиллаж байгаа АНЭ-ийн Дотрын тасгийн ахлах сувилагч Чулууны Сарантөгс

- 42 жил ажиллаж байгаа Өвөр жанчивлан рашаан сувиллын сувилгааны арга зүйч Доржсүрэнгийн Алтанцэцэг

- 40 жил ажиллаж байгаа ЭМГ-ын сувилахуйн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Батхүүгийн Эрдэнэцэцэг нарыг шагналаа

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%