Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“СУВИЛАГЧАА СОНСЪЁ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЕЭР СУВИЛАГЧ ХОСУУДАД ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2022-05-02

Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн нарийн мэргэжлийн сувилагч Г.Бат-Эрдэнэ, түүний гэргий Төрөх тасгийн нярайн нарийн мэргэжлийн сувилагч Б.Мөнхсайхан нарт зориулан аймгийн хэмжээнд зохион байгуулсан “Сувилагч тандаа баярлалаа” халуун сэтгэлийн хандивын аяны хаалт боллоо. Хандивын аянд 36 байгууллага, хамт олон, 190 гаруй иргэн, ах дүү, найз нөхөд, ангийн хамт олон нэгдэж, тэдний чин сэтгэл, идэвх санаачлага, зүтгэлийн үр дүнд нийт 25.499.400 цугларсан байна. Аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас сувилагч хосуудад зориулан Эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан Түрээсийн байрны 2 квотын нэгд хамруулахаар шийдвэрлэж Батламж гардуулсан бол аймгийн Засаг даргын зүгээс Төрийн албан хаагчдад зориулсан Буцалтгүй тэтгэмж болох 300 мянган төгрөгийг гардуулан өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%