Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нийслэл, 21 аймгийн ЭМГ-ын удирдлагууд Төв аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвтэй танилцлаа

2022-05-02

Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-аас ард иргэдээ эн оны 05 дугаар сарын 01-ээс эхлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношлогоонд хамруулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд ЭМЯ-аас өнөөдөр буюу 04 дүгээр сарын 23-ны бямба гарагт нийслэл, орон нутгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлагуудад нэгдсэн сургалт өгч, бэлэн байдлыг хангах зорилгоор анхаарах асуудал, шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэх уулзалтыг Төв аймагт зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд нийслэл, орон нутгийн ЭМГ-ын удирдлагууд Төв аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг бусад тусламж үйлчилгээтэй нэг дор ачааллахгүйн тулд дүүрэг, орон нутгийн эмнэлгүүдийг түшиглэн Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулах ажлыг сүүлийн 2 жилийн турш хийж байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%