Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ЦАГААН САРНАЙ-2022" БҮЖГИЙН СПОРТЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022-05-02

Төв аймгийн ЗДТГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Төв ОНХөтөлбөр, Монголын Бүжгийн спортын холбоо, Биеийн тамир, спортын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Соёл урлагийн газар, Монгол туургатан театр, “Мөнхийн Баян гал” ХХК хамтран аймгийн аварга шалгаруулах "Цагаан сарнай-2022" бүжгийн спортын тэмцээнийг 04 сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнд 18 сумын 25 багийн 237 тамирчин оролцож, нас насны ангиллын хос болон соло төрлүүдэд өрсөлдлөө. Тэмцээний шүүгчээр МБСХ-ны шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж, үр дүнг “Скейтинг систем”компьютерийн программаар бодож гаргасан бөгөөд тэмцээнд оролцож байгаа тамирчид, багуудын бэлтгэл сайн байгааг онцолсон.

Тэмцээнд оролцсон хамтлагуудын нийлбэр дүнгээр Э.Нандинцэцэг дасгалжуулагчтай Борнуур сумын "Нандин" клуб тэргүүлж, Ж.Наранбаатар дасгалжуулагчтай Зуунмод сумын "Wish wings dance" клуб 2 дугаар байр, н.Оюунчимэг дасгалжуулагчтай Баяндэлгэр сумын баг 3 дугаар байранд тус тус шалгарлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%