Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 8 дугаар хуралдаан хуралдав

2022-04-01

Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 8 удаагийн сонгуулийн ээлжит 6 дугаар хуралдаан 2022 оны  04 дүгээр сарын 01-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

 1.  2022 оны төсөвт зохицуулалт хийх тухай. 

2. Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих хяналтын хороо байгуулах тухай   

3. Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай. 

4. Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтыг зөвлөл байгуулах тухай.

           5. Хоршоо хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэлийг батлах тухай 

6. Шимэгчтэх өвчнөөс эмчлэх, сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

      7. “Газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг шинэчлэн тогтоох тухай” 2018 оны  16 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай 

8.Сумын 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай.     

9.Хуралдааны дэг батлах тухай. 

10. Иргэдийн төлөөлөгчдийн зөвлөл байгуулах тухай 

11. Хороодын ажиллах журмын батлах тухай 

12. Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай 

13. Төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх үлгэрчилсэн журам батлах тухай 

14. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц, орон тоо батлах тухай      

15. “Журам батлах тухай”

      16. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%