Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯНЖАРГАЛАН СУМАНД ТӨЛ БОЙЖИЛТ 60 ХУВЬТАЙ БАЙНА

2022-05-03

Төв аймгийн Баянжаргалан сум нь 1923 онд байгуулагдсан, 237,6 га нутаг дэвсгэртэй, 609 өрхийн 1735 хүн амтай, үүнээс 341 нь малчин өрхтэй, 207899 толгой малтай сум юм.
Тус сумын иргэд нь гол төлөв мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэн амьдардаг бөгөөд цаг уурын хувьд зуны улиралд хуурай сэрүүн өвөл нь хүйтэн сэрүүвтэр уур амьсгалтай юм.
Баянжаргалан сум нь 2022 оны 04 дүгээр сарын 25 ний байдлаар сумын хэмжээнд нийт 95380 хээлтэгч мал төллөхөөс 19076 хээлтэгч төллөж, төл бойжилт 60,5 %-тай байна.
Мөн сумын хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт 04-дүгээр сарын 18 наас эхлэн хийгдэж 65,3%-тай явагдаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%