Аймгийн ИТХ, Цагдаагийн газар, Прокурорын газраас санаачлан энэ сарын 02-ны өдрийн 10-14 цагийн хооронд Увс аймагт Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчлах өдөрлөгийн аймгийн хэмжээнд зохион байгууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/, Цагдаагийн хэсэгтэй хамтран иргэдэд Архидан согтуурахтай тэмцэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Зөрчлийн тухай хуулиуд болон салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажил, суманд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг өгч, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн санамж сэрэмжлүүлгийг тарааж ажиллалаа.
Мөн салбар зөвлөлөөс цаашид ямар төрлийн ажил, арга хэмжээ зохион байгуулвал иргэдэд хүрсэн, үр дүнтэй ажил байх талаар иргэдээс судалгаа авч ажиллав.