Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

1992-2020 оны төлөөлөгчид

2022-05-04

Номгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар баталгаажин үйл ажиллагаагаа явуулж байна. 1992 оны анхны чөлөөт ардчилсан сонгууль явагдаж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 09-р сарын 24-ний өдөр анхдугаар чуулганаа хуралдаж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн анхны даргаар Ж.Энэбиш, хурлын ажилтнаар С.Бямбаа нарыг сонгожээ. Анхны Засаг даргаар Цэцэг-Өлзий сонгогдон ажиллаж байжээ. 1996 оны Орон нутгийн 2 дахь удаагийн сонгуулиар ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар О.Даваацэрэн, Засаг даргаар А.Төмөрбаатар нар сонгогдон ажиллаж байсан. 2000-2004 оны Орон нутгийн 3 дахь удаагийн сонгуулиар ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Н.Тодбаатар, Засаг даргаар Б.Баярсайхан сонгогджээ. 2004-2008 оны Орон нутгийн 4 дэх удаагийн сонгуулиар ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар А.Цээсодном, Засаг даргаар Б.Баярсайхан сонгогджээ. 2008-2012 оны Орон нутгийн 5 дахь удаагийн сонгуулиар ИТХ-ын даргаар Н.Буянхишиг, Засаг даргаар У.Батсайхан нар сонгогдон ажиллав. 2012-2016 оны орон нутгийн 6 дахь удаагийн сонгууль нь холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэх болон нэг буюу олон мандаттай олонх (мажоритар)-ын хэлбэрээр явагдаж Хурлын даргаар Б.Далайхүү, Засаг даргаар Р.Баттогтох нар сонгогджээ. 2016-2020 оны Орон нутгийн 7 дахь удаагийн сонгуулиар ИТХ-ын даргаар Н.Буянхишиг, Засаг даргаар Ц.Буяндэлгэр нар сонгогдон ажиллав. 2020-2004 оны орон нутгийн 8 дахь удаагийн сонгуулиар ИТХ-ын даргаар Б.Адъяабат, Засаг даргаар С. Идэрсүрэн нар томилогдон ажиллаж байна.

1992-2020 он хүртэлх хугацаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр нийт 105 хүн сонгогдон ажиллаж ирсэн ба энэхүү хугацаанд Төхөм багийн иргэн Гэндэнгийн Чулуунбаатар хамгийн олон удаа буюу 6 удаа, Хармагтай багийн харъяат Нансалмаагийн Бямбацэрэн 5 удаа, Эмгэнбулаг багийн иргэн Бат-Очирын Баярсайхан 5 удаа тус тус төлөөлөгчөөр сонгогдон ажилласан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%