Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"АНЗААР" АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

2022-05-05

      Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран “АНЗААР” сургалт, нөлөөлөл, мэдээллийн аяныг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ.

      Аяны нээлтэд Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагын удирдлага, төлөөллүүд оролцлоо.

      Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ жилээс жилд өсөж, цаашид тогтмол нэмэгдэх хандлагатай байгаа тул хүн бүр үүнд анхаарах цаг болсныг илтгэж байна. Хар тамхи хэрэглэгчдийн дийлэнх хувийг 13-35 насны залуучууд, өсвөр үеийнхэн эзэлдэг ба үүнээс 70 гаруй хувь нь 25 хүртэлх насны хүүхэд, залуус байгаа нь тун харамсалтай. Тиймээс гэр бүл, сургуульд суурилсан арга барилаар өсвөр насны хүүхэд, залуус болон тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, албан хаагчдад мэдлэг, мэдээлэл өгөх нь уг аяны зорилго юм.

      Хар тамхитай тэмцэх газрын тоон мэдээг дүгнэж үзвэл сүүлийн 5 жилийн хугацаанд /2017-2021/ улсын хэмжээнд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодистой холбоотой нийт 939 гэмт хэрэг, 1173 сэжигтэн бүртгэгдээд байна. Манай  дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хэрэглээг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлага тулгараад байгаа.

      Тиймээс Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ-өөс ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран “Нэг удаа гэж үгүй” уриатайгаар “АНЗААР” сургалт, нөлөөлөл, мэдээллийн аяныг эхлүүлж байгаа билээ. Аян нэг сарын хугацаанд буюу 05 дугаар сарын 05-аас 06 дугаар сарын 05-ныг хүртэл үргэлжлэх юм.

      Гэмт хэргийн гаралт, тоо баримтын ардаас хөөцөлдөх бус түүнээс урьдчилан сэргийлж иргэд олон нийтэд зөв мэдээ, мэдээлэл хүргэх нь нэн чухал байна. Энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулахад дүүргийн Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллага, Нутгийн захиргааны байгууллагууд, Ерөнхий боловсролын болон Их, дээд сургуулиуд, Эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй. Мөн мансууралгүй ирээдүйн төлөө иргэн бүрийг #АНЗААР аянд нэгдэхийг уриалж байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%