Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхдийн төлөө зөвлөлтэй хамтран ЕБС-ийн сурагчдад нас насныхан онцлогт тохирсон сургалтуудыг зохион байгууллаа.
Сургалтыг салбар зөвлөлийн гишүүд болох Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Б.Жаргалсайхан, Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Г.Майцэцэг, ЕБС-ийн нийгмийн ажилтан П.Элбэгзаяа нар тамхины хор хөнөөл, хүүхдүүд хоорондын харилцаа хандлага, сошиол орчинд хэрхэн харилцах, хүүхдийн эрүүл мэндийн боловсрол сэдвээр нас насныхан онцлогт тохирсон сургалт мэдээллийг хүргэж, сурагчдын сохирхсон асуултад хариулж ажиллаа.