Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан боллоо.

2022-03-27

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

Хуралдаанаар дараах хэлэлцэх асуудлыг хэлэлцэнэ баталсан бөгөөд хуралдааны үеэр Төлөөлөгч нарт Авлига, ашиг сохирхолын талаар, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар хэсэгчилсэн сургалтуудыг зохион байгууллаа.

  1. Сумын ИТХ-ын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмуудыг хэлэлцэн батлах
  • Сумын ИТХ-ын хурлын хуралдааны дэг
  • Сумын ИТХ-д асуудал санаачлан өргөн мэдүүлэх, хуралдааны бэлтгэл хангах журам
  • Сум иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хорооны үйл ажиллагааны журам Хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах
  • Сумын ИТХ-ын төлөөлөгчийн ажиллах журам
  • Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх журам
  • Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн хяналт, хоригийг хүлээн авч шийдвэрлэх журам
  • Сумын ИТХ-аас сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газар, аймгийн ИТХ, бусад байгууллага иргэдтэй харилцах, хамтран ажиллах журам
  1. Сумын ИТХ-ын Зөвлөл байгуулах тухай
  2. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгчийг сонгох тухай
  3. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн журам батлах тухай
  4. Хоршоо хөгжүүлэх сангийн тухай
  5. Эрүүл мэндийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгуулах тухай
  6. Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай
  7. Жендэрийн салбар хорооны бүрэлдэхүүнийг байгуулах тухай
  8. Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тодотгох
  9. Орон нутгийн өмчийн тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%