Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гурванжигэртэй багийн БИНХ боллоо

2022-04-26

Гурванжигэртэй багийн БИНХ боллоо
 
Тус хуралд ИТХ-ын дарга Л.Гантөмөр, Засаг дарга Б.Сүхтулга, Аймгийн хурлын төлөөлөгч Х.Болдбаатар, ИТХ-ын ажлын алба болон ЗДТГ-ын мэргэжилтнүүд оролцож мэдээлэл өгч, малчид иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
 
Хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ.
Зөвлөл байгуулах тухай
Зөвлөлийн ажиллах журам батлах тухай
ОНХС-ийн хөрөнгөөр 2023 онд хийгдэх ажлын санал авах
Хог хаягдлын үйлчилгээний төлбөр хураамжийн талаар хэлэлцүүлэг хийж санал авах
Бэлчээр ашиглах журмын төсөлд санал авах
2022 онд улсын төсвийн 60 сая төгрөгийн өртөгөөр мал угаалгын ванныг хаана барих талаарх санал авах
Хилийн ойролцоох бүсэд нутаглаж буй иргэдийн бод малыг цагаан үсгэн тамгаар тамгалах
Хилийн цэргийн застав малчид хоорондын маргаан, Хөгшин овоот хайрханы тахилга, тайллагыг хэрхэн зохион байгуулах 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%