Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙН ӨДӨР”, “ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА.

2022-05-08

          Өнөөдөр /2022.05.08/ “Олон Улсын Улаан Загалмайн өдөр”, мөн “Хүмүүнлэгийн өдөр”  тохиож байгаа бөгөөд энэ жил “Хүмүүнлэг зүрх” уриатайгаар зохион байгуулагдаж байна.

          Тус үйл ажиллагааны нээлтэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Улаан Загалмайн хорооны Тэргүүн Б.Мөнхбат, дүүргийн Улаан Загалмайн хорооны дарга Н.Ганчимэг нар оролцож хүмүүнлэг үйлсийн төлөө зүрх сэтгэлээ зохиулж буй нийт гишүүд, сайн дурын идэвхтэн, иргэддээ баяр хүргэж цаашдын сайн дурын үйлсэд нь амжилт хүслээ.

           Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар хөдөлгөөнийг 1863 онд Швейцарийн иргэн Анри Дюнан үүсгэн байгуулж түүний төрсөн өдөр болох 05-р сарын 08-ныг Олон Улсын Улаан Загалмайн өдөр болгон жил бүр дэлхий нийтээрээ тэмдэглэсээр иржээ.

            Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 05-р сарын 03-ны өдрийн 150 дугаар тогтоолоор, Олон Улсын Улаан загалмайн өдрийг Монгол Улсад “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоожээ.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%