Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АРХИГҮЙ БОЛ ЗӨРЧИЛГҮЙ “ҮГГҮЙ ҮЙЛДЭЛ” НӨЛӨӨЛЛИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ

2022-05-06

Аймгийн ГХУСАЗСЗ, /Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл/ Ховд аймаг дахь Цагдаагийн газар хамтран архидан согтуурахтай холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ҮГГҮЙ ҮЙЛДЭЛ” нөлөөллийн аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулна.
Тус аяныг хэрэгжүүлэх ажлын хэсэг хуралдаж, аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа.
Иргэдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, архины зохисгүй хэрэглээ, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор явагдаж байгаа тус аян АРХИГҮЙ БОЛ ЗӨРЧИЛГҮЙ уриан дор явагдана.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%