Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХОВД АЙМГИЙН АЯЛАЛЫН ХӨТӨЧ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

2022-05-02

“Хосгүй үнэт Ховдыг нээцгээе” аялал жуулчлалын салбарын анхдугаар чуулган хөтөлбөрийн дагуу амжилттай үргэлжилж байна.
Энэ үеэр “Нью жуулчин турс” ХХК-ний захирал Ш.Нэргүй, МАЖХ-ны УЗ-ийн гишүүн Д.Наранцэцэг нар “Ховд аймгийн аялал жуулчлалын лавлах” номыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтээж, монгол, англи хэл дээр хэвлүүлэн Ховд аймгийн “Цаст Алтайн Угсаатан” аялал жуулчлалын холбоо, аймгийн БОАЖГ-ын удирдлагуудад гардуулан өглөө.
Khovd travel guide ном нь
-Ховд аймгийн тухай / About Khovd Province
-Газар зүй, цаг агаар, ан амьтан, ургамал / Geography, weather, fauna & flora
-Тусгай хамгаалалттай газар нутгууд / Protected areas
-Угсаатан ястан үндэстэн, тэдгээрийн онцлог / Ethnic groups and their features
-Ховд аймгийн соёл, эвентүүд / Cultural events in Khovd province
-Ховд аймгийн сонирхлын гол цэгүүд,тэдгээрийн байршил / Main sights of interest in Khovd province, their location
-Хотын аялал / City tour
-Зочид буудлууд / Hotels
-Зоогийн газрууд / Restaurants
-Жуулчны бааз, амралтын газрууд / Camps
-Соёлын төвүүд / Cultural Centers
-Шатахуун түгээх станцууд/ Gas Stations
-Банкууд / Banks
-Авто засварын газрууд / Auto repair shops
-Худалдаа үйлчилгээний газрууд / Commercial centers
-Эмнэлэгүүд / Hospitals
-Эмийн сангууд / Pharmacies
-Яаралтай дуудлага / Emergency numbers
-Аялал зохион байгуулдаг тур операторууд / Tour operators гэсэн агуулга бүхий мэдээллүүдийг багтаасан ном юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%