Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2022-05-06

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд А.Дашбат, А.Мөнхтуяа нар өнөөдөр /2022-05-06/ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ажил байдалтай танилцлаа.
 
2018 онд Нийгмийн даатгалын Ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар тусдаа бие даасан агентлаг болж салснаар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс байгуулагдаж 2020 оны сүүлчээс аймгийн Нутгийн захиргааны III байранд байрлан ажиллаж байна. Тус хэлтэс одоогоор Хэлтсийн дарга Ц.Дэлгэр, Чанар, төлбөрийн хяналтын 2 мэргэжилтэнтэй бөгөөд нэг мэргэжилтэн Мандал суманд ажилладаг байна.
 
Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь аймгийн хэмжээнд 2 улсын эмнэлэг, 6 хувийн эмнэлэг, сум тосгоны 21 эрүүл мэндийн төв, 5 өрхийн эрүүл мэндийн төв, 39 эмийн сан нийт 74 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгэлийн санхүүжилтийг тооцон ажилладаг.
 
Аймгийн ИТХ-ын дарга, Зөвлөлийн гишүүд тус хэлтсийн ажил байдалтай сайтар танилцан, тулгамдаж буй асуудлыг сонсож, зарим асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр санал солилцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%