Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР

2022-05-08

Өнөөдөр буюу Тавдугаар сарын 8-нд дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна. Харин Монгол Улсын Засгийн газраас 2011 оноос хойш эл өдрийн “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж өдгөө 12 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
 
Сэлэнгэ аймгийн Улаан загалмайн хорооноос энэ өдрийг “Хүмүүнлэг зүрх” уриан дор хүмүүнлэг үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор зохион байгуулж Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд хүмүүнлэгийн сэдэвт дуу, бүжгийн уралдаан зарласнаа өнөөдөр дүгнэн уралдаанд шалгарсан баг, хамт олонд шагналыг нь аймгийн УЗХ-ны Тэргүүн Г.Бямбаа, аймгийн УЗХ-ны дарга Ц.Ганчулуун, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Э.Оюунболд нар гардууллаа.
 
Мөн хүмүүнлэг үйлсэд нэгдэж буй Ерөнхий боловсролын өсвөрийн аврагч болон Улаан загалмайн шинэ гишүүдээ өлгийдөн авч тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагаа боллоо.
“Хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Улаан загалмайн хороонд ажил үйлсээрээ манлайлан, идэвх зүтгэлтэй ажиллаж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, хүмүүнлэгийн үйл ажиллагааг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж байгаа Улаан загалмайн хорооны Уур амьсгал, гамшгийн удирдлагын хөтөлбөрийн арга зүйч Г.Нандин-Эрдэнийг аймгийн “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасныг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Э.Оюунболд гардуулан өглөө.
 
Арга хэмжээний үеэр Улаан загалмайн хорооноос зорилтот бүлгийн 75 өрхөд 3 сарын хэрэглээний хүнсний багц буюу нийт 225 хүнсний багцыг аймгийн ЭМГ-ын Сүрьеэгийн диспансеруудаар дамжуулан өрхүүдэд хүргүүлэх болсноо дуулгалаа.
 
Хүмүүнлэг үйлсийн төлөө хүчин зүтгэдэг хүн бүрд “Хүмүүнлэгийн өдөр”-ийн мэндийг дэвшүүлье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%