Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

2022-05-10

“New story” хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагаа Сэлэнгэ аймагт амжилттай үргэлжилж байна.
“Шинэ түүх - New Story” хөгжлийн хөтөлбөрийг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран улсын хэмжээнд бүсчлэн хэрэгжүүлж байгаа юм.
 
Уг хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Сэлэнгэ аймагт Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл болон Залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг чадавхжуулах, идэвхжүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулж байна. Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа оролцож залуучуудад хандан үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ үеэр салбар зөвлөлүүдийн дүрэм, бүтэц зохион байгуулалт, зорилго чиглэлийн талаар танилцуулж, Залуучуудын хөгжлийн зөвлөлийн сайн туршлагыг танилцуулав.
 
2021 оны байдлаар улсын хэмжээнд 436 залуучуудын хөгжлийн зөвлөл ажиллаж байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд тэдний төлөөлөл болох 17 сумын 100 гаруй залуус оролцож байна. Аймгийн залуучуудын хөгжлийн зөвлөл нь залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрхийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, санал санаачилгыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаагаараа онцлогтой.
 
Үүнээс гадна "New story" хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг өрнүүлж, мэргэжлээ хэрхэн сонгох, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах шинэлэг боломжуудын талаар лекц, мэдээллийг өнөөдөр 14.00 цагаас Сэлэнгийн долгио чуулгад танилцуулна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%