Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АНЗААР АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2022-05-18

        Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр үе хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр ЧД-ийн ГХУСАЗСЗ, ЗДТГ, дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай “Анзаар” аяныг зохион байгуулж байна.

          Өнөөдөр /2022.05.18/ Аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн ЕБ-ын 37, 138, 145-р  сургуулийн багш, ажилтнууд, ахлах ангийн сурагчдын эцэг эхчүүд болон АУИС-ийн харьяа Нүүр ам судлалын дээд сургуулийн оюутан залуучуудад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт, мэдээллийн ажлыг зохион байгууллаа.

          Дүүргийн хэмжээнд төр захиргааны байгууллага, их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд, ахлах ангийн эцэг эхчүүдэд хорт зуршил, түүний үр дагавар сэдвээр сургалт орох юм.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%