Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Хот суурин үйлдвэрлэл үйлчилгээ дэд бүтцийн хороо хуралдлаа

2022-05-20

Аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдааны тов тогтсонтой холбогдуулан тус Хуралдаанаар хэлэлцэх Төсөвт байгууллагуудын барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, их засвар хийх эрэмбэ дараалал шинэчлэн тогтоох тухай, “Зуунмод үйлдвэр технологийн парк” төслийн тухай асуудлуудын талаар Хурлын Хот суурин, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн хөгжлийн хороо  5-р сарын 12,13-ны өдрүүдэд  85,7 хувийн ирцтэй хуралдаж төсөл өргөн мэдүүлэгчээс тодруулга мэдээлэл авч хуралдлаа. Тус хорооны хуралд Баянцагаан, Баяндэлгэр, Эрдэнэ, Баян сумдад ажилласан ажлын талаарх мэдээлэлийг танилцуулж хорооны нэгдсэн дүгнэлтэд хорооны төлөөлөгчдийн саналыг тусган аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%