Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2022-05-19

Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус  7 дугаар хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10  цагт ИТХ-ын хуралдааны танхимд хуралдуулж доорхи асуудлыг  хэлэлцэв.

1.“Хүлэмжийн аж ахуй”, “Туслах аж ахуй”-г дэмжих дэд хөтөлбөр батлах

2. 2021 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан батлах

3. Төсвийн тухай хууль болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, төсвийн ил тод нээлттэй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх  

4. Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлд хяналт тавих, тайланг хэлэлцэх 

5. Хаягжилт, нэршил тогтоох тухай

6 Суманд 2021-2022 онд Мал аж ахуйн талаар хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээлэл

7. Сумын 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай

Сумын засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ний 1/234 дүгээр албан бичгийн дагуу нэмэлтээр 2 асуудлыг хэлэлцэж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу дараах 2 асуудлыг хэлэлцэв.

1. Хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай

2. ЗЭЭЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

3. Шагналд уламжлах тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%