Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХАЛХЫН ЗАЯ БАНДИД ЛУВСАНПЭРЭНЛЭЙ ГЭГЭЭНТНИЙ МЭЛМИЙ ГИЙСНИЙ 380 ЖИЛ, СҮҮЛИЙН ЗАЯ БАНДИД ЛУВСАНДАНЗАНПҮЛЖИНЖИГМЭД ГЭГЭЭНТНИЙ ГИЙСНИЙ 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

2022-05-07

ХАЛХЫН ЗАЯ БАНДИД ЛУВСАНПЭРЭНЛЭЙ ГЭГЭЭНТНИЙ МЭЛМИЙ ГИЙСНИЙ 380 ЖИЛ, СҮҮЛИЙН ЗАЯ БАНДИД ЛУВСАНДАНЗАНПҮЛЖИНЖИГМЭД ГЭГЭЭНТНИЙ ГИЙСНИЙ 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО
Эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын дарга асан, Доктор, профессор С.Төмөр-Очир даргалж байна. Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд зориулж мэндчилгээ дэвшүүллээ.
Үндсэн илтгэл:
1. Гавж, Доктор Т.Булган “Зая гэгээдүүдийн намтар судлалын тухай”
2. Гавж, Доктор Ц.Отгонбаяр “XIV далай лам сүүлийн дүрийн Зая гэгээнтнийг тодруулсан үйл явц”
3. Доктор П.Яньдий “Монголын баруун аймгуудад орших нуур голуудад дүлцэн өргөж, лус баярлуулж сүншиглэн ус арвидуулах ёслол”
4. Доктор Ц.Цэцэгмаа “Анхдугаар гэгээний мэндэлсэн мухар хужирт хэмээх газар сүүлийн дүрийн гэгээнтэн бээр арван цагаан суварга бүтээсэн нь
5. Зая сангийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамц “Сүүлийн дүрийн гэгээнтэн ОХУ-ын Буриад нутагт морилсон аян замын туурвил”
Гавж, доктор (Ph.D) Ц.Отгонбаяр Жадо Ренбүчий Дэнзэнжунай тэргүүний мэндчилгээ тайлбар
Наробанчин гэгээнтний мэндчилгээ тайлбар
6. Хамба лам Х.Баасанжаргал “Сүүлийн дүрийн гэгээнтэн Заяын хийдэд заларсан тухай”
7. Магистр, Зая судлаач Б.Батхуяг “Заяын хүрээний тойм тайлбар-Орчин цаг”
8. Доктор Т.Рэгзэн “XIII далай лам Заяын хүрээнд морилсон нь”
9. Хайрхан сумын хийдийн хамба лам С.Лодойжанцан “Сүүлийн дүрийн гэгээнтэн Хайрханы хийдийг нээж сүншиглэсэн нь”
10. Хамба лам А.Гурван-Эрдэнэ “Эрдэнэ зая бандид Гончигсүмлэн хийдийг сүүлийн дүрийн гэгээнтэн нээж аравнай өргөсөн нь”
Эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /05.07 / 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэд, олон нийтэд нээлттэй тул та бүхэн аймгийн ЗДТГ-ын Шилэн танхимд энэхүү эрдэм шинжилгээний бага хурлаас Зая гэгээдийн намтар, бүтээл туурвил болон холбогдох мэдээллийг сонсох, судлах боломжтой юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%