Аймгийн ИТХ-ын Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо, Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо хуралдлаа.
Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны хурлаар “Өрх бүр үйлдвэрлэгч”, “Монгол малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тайлантай танилцлаа.
“Монгол малчин” /2020-2024/ үндэсний хөтөлбөрийн хүрээнд дараах асуудлуудыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн аймгийн Засаг дарга, холбогдох бусад байгууллага, албан тушаалтнуудад зөвлөмж хүргүүлэхээр боллоо.
- Мал аж ахуйг хөгжүүлэх бодлогын хүрээнд малын эмч, зоотехникч, уламжлалт мал эмчилгээний эмч зэрэг нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх, бодлогоор дэмжих
- Малчдын зөвлөгөөнийг бүсчилж зохион байгуулах ажлыг чанартай, үр дүнтэй, сайн туршлагыг нэвтрүүлэх, залуу малчдад сургалт хийх чиглэлд анхаарч ажиллах
- Малчдыг хариуцлагажуулах, малын гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэрэгжлийн байгууллагууд, малчид нягт хамтран ажиллах, мэргэжил, арга зүйгээр хангах ажлыг тогтмолжуулах
- Малчид дангаар биш хоршоо байгуулж хамтран өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх чиглэлээр сургалт, зөвлөгөө өгөх
- Малыг ээмэгжүүлж, цахим санд бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлэх.
“Өрх бүр үйлдвэрлэгч” / 2018-2022/ хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцээд “үр дүнтэй хэрэгжиж байна” гэж дүгнэсэн бөгөөд үлдсэн хугацаанд хөтөлбөрт заагдсан ажлуудыг нэг бүрчлэн ажил хэрэг болгоход анхаарч, хэрэгжилтийн үр дүнгийн талаарх мэдээ, тайланг сумдад хүргүүлэх нь зүйтэй гэлээ