Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЧАНДМАНЬ ОДОН” МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА. /2022.05.31/

2022-05-31

          Өнөөдөр /2022.05.31/ “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, дүүргийн хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн албан хаагчид болон дүүргийн 12 дугаар хорооны иргэд, ажилтан, албан хаагчдыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон” медалиар шагналаа.

Одон медалиар: 

🎖Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч Б. Цагаанхүү

🎖Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Банк, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Оюун

🎖Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төсвийн мэргэжилтэн Б.Даваадолгор

🎖12 дугаар хорооны зохион байгуулагч Л.Болортуяа

🎖12 дугаар хорооны зохион байгуулагч М.Баярчимэг

🎖12 дугаар хорооны хэсгийн байцаагч Б.Энхбат

🎖12 дугаар хорооны ахмад настан Н.Шүрэнцэцэг

🎖12 дугаар хорооны ахмад настан Д.Маамуу

🎖12 дугаар хорооны ахмад настан Д.Болорчулуун

🎖12 дугаар хорооны иргэн Ч.Пүрэвсүрэн

🎖12 дугаар хорооны иргэн Ц.Отгонтуяа

🎖12 дугаар хорооны иргэн Б.Очирбат

          Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, ИТХ-ын Төлөөлөгч Р.Ганболд гардуулан өгч, нийт шагнагдсан иргэд, ажилтан албан хаагчдад баяр хүргэн амжилт хүслээ.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%