Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Мини парламент” хуралдлаа

2022-05-30

Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн “Мини парламент” 2022.05.31-нд хуралдлаа. Мини парламентэд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 35 сурагч сонгогдож, уур амьсгалын өөрчлөлт, агаар хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдааны үеэр төлөөлөгч сурагчид “ус ба уур амьсгалын өөрчлөлт”, “мод ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьж, үе тэнгийн сурагчдадаа мэдээлэл өглөө. Хуралдаанд аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, тамгын газрын дарга, ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлагын дарга нар оролцож, сурагчдын асуултанд хариулж, мэдээлэл өгсөн юм.   

Хуралдааны төгсгөлд сурагчид ногоон байгууламжийн арчилгаа, зөвлөгөө өгөх өсвөрийн клуб байгуулах, Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор мод тарих "чалленж" өрнүүлэх зэрэг саналыг илэрхийлсэн бөгөөд хуралдаанаас гарсан саналыг эрэмбэлж, эрэмбэлсэн жагсаалтыг Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга С.Батжаргал нар уламжиллаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%