Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД МОД ТАРИЛАА.

2022-06-04

          Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс 2030 он гэхэд “Тэрбум мод” тарьж ургуулахаар төлөвлөн зарлаж орон даяар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа билээ.

          Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн 2021 оны 10 дугаар сард албан ёсоор эхэлснээс хойш аймаг, сум, дүүргүүд, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагууд мод тарих ажилд идэвхитэй оролцохоо илэрхийлэн нэгдсээр байна.

          Тус хөдөлгөөний хүрээнд Чингэлтэй дүүрэг "Сая модтой Чингэлтэй" аяныг өрнүүлж өнөөдөр /2022.06.04/ дүүргийн удирдлагууд 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хайрхан хөгжлийн төв” –ийн орчимд мод тарьж уг арга хэмжээг үргэлжлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 20,000 гаруй мод тариад байна.

           Мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлснээр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

           Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, ИТХ-ын Төлөөлөгч Т.Уламбаяр, Л.Цэеэрэгзэн, дүүргийн МАН-ын Хяналтын хорооны дарга Ч.Дэчингалсан, ЗДТГ-ын дарга П.Баянбаатар, ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од нар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%