Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ” ЛЕКЦ БОЛЛОО

2022-05-27

“Үггүй- Үйлдэл” нөлөөллийн аяны хүрээнд архи согтууруулах ундаатай холбоотой видео, шторк бэлтгэн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацах, цахим хуудсанд байршуулах, сурталчилгааны баннер, хуудас зэргийг хэвлүүлэн тараах иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг олон талт ажлуудыг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу зохион байгуулан ажиллаж байна.
Үүнээс гадна тус аяны зохион байгуулагчдын зүгээс Хөдөөний айл төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ерөөлтүвшинг урьж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдыг хамруулан “Эрүүл амьдралын хэв маяг” сэдвээр лекц хүргэлээ.
Ч.Ерөөлтүвшин: Төрийн төлөө зүтгэхийн хажуугаар эрүүл амьдралын хэв маягийг өөртөө бий болгоорой, зорилго тэмүүлэлтэй хүн аз жаргалтай амьдардаг юм, хорт зуршлаас татгалзаарай хэмээн уриаллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%