Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШАТРЫН СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2022-04-26

Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатаржуулах, оюуны спортоор хичээллэхийг дэмжих, тамирчдын ур чадвар, авьяас билгийг хөгжүүлэх зорилго бүхий “Шатар” хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Ш.Энхсүх ахалж гишүүдэд аймгийн БШУГ, БТСГ, ГБХЗХГ мөн Уран өрөг шатрын холбооны төлөөлөл, ахмад шатарчин Д.Санжмятав нар байна. Ажлын хэсэг өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж "Шатар" хөтөлбөрийн агуулга, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа солилцож, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгт хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Шатар хөтөлбөрийг боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан хэрэгжүүлэн ажиллах юм.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%