Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын дарга, Засаг даргаар батлагдсан удирдамжийн хүрээнд хөдөө багуудад ажиллаа

2022-04-21

Сумын ИТХ-ын дарга, Засаг даргаар батлагдсан удирдамжийн хүрээнд 4 сарын 19-20-ны өдрүүдэд ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын мэргэжилтнүүд хөдөө багт ажиллаж, сум орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажил, сумын 70 жилийн ойн арга хэмжээний талаар болон сумын ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэрүүд, хийж хэрэгжүүлж буй ажил, бусад холбогдох мэдээ мэдээллийг танилцуулан иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, хүлээн авч ажилласан.
Барх багт Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг /Багийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч, ЭМТ, Улсын бүртгэгч, Халамж, МЭ, Ойн анги/
Хурх багт ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг /Багийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч, ЭМТ, МЭ, Татвар/ тус тус ажиллав.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%