Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Н.БЕЙБИТХАН, ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН НАР ШИЛДГҮҮДИЙН МЕДАЛЬ ЦОМ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО

2022-06-05

Засаг Даргын Тамгын газрын байранд төрийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтан албан хаагчдын дунд спортын хоёр төрлөөр тэмцээн зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээн ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах зорилгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд О.Бахытын нэрэмжит Спорт цогцолборт зохион байгуулагдсан.
 
Шилжин явах цомын төлөө 6 багийн 40 гаруй ажилтан албан хаагч оролцсоноос Волейболын төрөлд Аймгийн ИТХ-ын К.Барбол ахлагчтай баг тамирчид 1-р байр, Орон нутгийн өмчийн газрын Х.Жанибек ахлагчтай баг тамирчид 2-р байр, Дотоод Аудитын газрын Ш.Жарденбек ахлагчтай баг тамирчид 3-р байр эзэлсэн бол Сагсан бөмбөгийн тэмцээнд Орон нутгийн өмчийн газрын Х.Султан ахлагчтай баг тамирчид 1-р байр, ИТХ-ын С.Ансаган ахлагчтай баг тамирчид 2-р байр Засаг даргын Тамгын газрын Ш.Асет ахлагчтай баг тамирчид 3-р байр тус тус эзэлж, ИТХ-ын баг тамирчид шилжин явах цомын эзэд болсон юм.
 
Шилдгүүдийн медаль цом гардуулах ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан болон Засаг дарга Д.Бауыржан нар тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад баяр хүргэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж бусдад үлгэр дурайлал үзүүлэн, манлайлан спортоор хичээллэхийг уриаллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%