Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

 ИТХурлын ээлжит бус 13-р хуралдаан 90 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

2022-05-05

 ИТХурлын ээлжит бус 13-р хуралдаан 90 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

  1. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл болон хяналтын зөвлөлийг байгуулах тухай 4
  2. Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  3. Сумын эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай
  4. “Хавтгарын хөгжил” ТББ-ыг татан буулгах тухай
  5. Онон улз гол сав газрын захиргаа, ХХУТХГ-ын хамгаалалтын захиргааны Онон хэсэг, Дэлхийн өв Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газрын хамгаалалтын захиргаа зэрэг газруудын мэдээлэл сонсох тухай
  6. Нутгийн удирдлагын байгууллагын төлөөлөгч сонгох тухай
  7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  8. Багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад урамшуулал олгох журам батлах тухай
  9. Орон нутгийн сангийн журам батлах тухай
  10. ИТХ-ын дэргэдэх хороодын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах
  11. Бусад

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%